Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй
Энэ оны дөрөвдүгээр сард Хатан голын сав газрын хамгаалалтын тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой тохиож байна. Хатан голын сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанарын хөгжлийн стратегийг тасралтгүй хэрэгжүүлж эхэлснээр Хатан голын сав газрын экологи цоо шинэ өнгө төрхөөр илэрсэн юм. Үүнд Хатан голын сав газар дагуух муж, хотод ажиллаж амьдарч буй гадаадын маш олон найз нөхөд тухайн нутгийн экологийн орчин, Хатан голын гүн зузаан соёлын ид шидийг илүү ойлгон таниж, Хатан гол нь ард түмэнд буян үйлдэж байгаа аз жаргалын гол болохыг гэрчилсээр ирсэн байна.
Ми Лиань зугаалж байгаа нь
Зургийг: Сурвалжилга өгсөн тал
ХӨХӨМДӨГ ТУНГАЛАГ ГОЛ ГОРХ
Швед улсын Ми Лиань 2015 онд Хятадын Шанхай хотод ирж, Хятадын Фудань их сургуульд суралцав. Тэрээр:
- Хатан гол, Хөхмөрөн, Ланьцанжян мөрний үүсэл нь Хөхнуурт байсан бөгөөд үүнийг гурван мөрний эх авсан гэж ном бичгээс харж байсан.Өнөөдөр Хатан голын хөхөмдөг тунгалаг бөгөөд сүр жавхаалаг өнгө төрхийг хараад өөрийн эрхгүй сэтгэл догдолж байна гэж хэллээ.
Балчирхан багаасаа эх байгальдаа онцгой хайртай хүүхэд байлаа.Эхний үед экологийн орчин тийм ч сайн биш байсан.
- Сүүлийн хоёр жилд холбогдох байгууллага нэгжүүдээс бохир усны хоолойг сайжруулж, ус цэвэршүүлэх, ойн дундах гол горхийг засан өөрчлөх зэрэг арга бодлого хэрэгжүүлсний хэрээр бохирдлын асуудал үндсэндээ шийдэгдэж, экологи орчин харьцангуй сайжирсны улмаас иргэдийн амьдралын нөхцөл боломж таатай хангагдсан байна.
Өдгөө Хөхнуурт ажиллаж, амьдарч буй тэрээр хоёр хүүхдийн ээж болж, Хөхнуур нь ч түүний хувьд хоёр дахь нутаг нь болжээ. Ажлын зав чөлөөгөөрөө хатгамал, цаасан хайчилбар сонирхож хийдэг төдийгүй, хүүхдээ дагуулан хог түүж, цэвэрлэх ажилд идэвхтэй оролцдог.
-Экологийн орчныг хамгаалах үзэл санаа нутгийн иргэдийн сэтгэлд гүн шингэсэн байна.Бүгдээрээ байгаль орчноо хамгаалах ухамсартай байж, гол мөрөн, нутаг усаа хамгаалах гэдгийг сэтгэлээсээ мэдэрлээ. Хятадын олон хотод очиж,нэн олон соёлыг ойлгох хүсэлтэй, мөн видео бичлэгээр дамжуулан Хөхнуурын үзэмжийг улам олон хүмүүст харуулах хүсэлтэй. Хатан голын тухай үлгэрийг хүмүүст ярьж өгнө гэж цаашдын төлөвлөгөөгөө сонирхуулж байлаа.
Сунхуа ШаньШи мужийн ТайЮань хотын Фэнхэ цэцэрлэгт хүрээлэнд
Зургийг: Сурвалжилга өгсөн тал
ГАЗАР УСНЫ ӨВӨРМӨЦ ТҮҮХ
Фэньхэ гол нь Хатан голын хоёр дахь том салбар юм. Шаньши их сургуульд сурч буй Руандагийн гадаад оюутан Дизель Мү Пүмуже (Хятад нэр нь Сүн Хуа ) Шаньшигийн Тайюань хотод ирээд найман жил болж байна. Тэрээр Хятадын соёлыг маш их сонирхдог. Хатан голын дагуу хийсэн аялал жуулчлал нь түүнд гүн сэтгэгдэл үлдээжээ.
-Би өдрийн цагаар Фэнхэ голын дагуух номын санд сууж, үдэш нь Фэнхэ голыг тойрч гүйдэг. Хаврын урин дулаанд би найзуудтайгаа Фэнхэ цэцэрлэгт хүрээлэнд очиж зугаалах дуртай гэж сонирхууллаа.
2018 оны цагаан сарын үеэр тэрээр:
- "Эртний Хятад улсын Даюнь хот" нэртэй иргэдийн соёл аялал жуулчлалын оны арга хэмжээнд оролцож, одоогоос 2.43 сая жилийн тэртээх Ши Хөүдү эртний буурь зэрэг газруудтай танилцан, Хятадын үндэсний зэрэглэлийн биет бус соёлын өвийн өвөрмөц гайхамшиг, сүр жавхааг бахархаж явсан гэж ярьлаа.
“Зуун удаа сонссох нь нэг удаа уулзахыг хүрэхгүй” гэдэгчлэн өргөн уудам, хөвөөхязгааргүй гол мөрнийг хараад сэтгэл хөдөлж байлаа.Эдгээр жилүүдэд Сүн Хуа Шаньшигийн маш олон хотод хүрч тэндхийн хүн ард, байгаль орчинтой танилцан зугаалжээ. Шаньшид одоогоор хадгалагдаж байгаа 28 мянга гаруй эртний барилга бий.Эндээс эртний төр гүрний түүхэн ул мөрийг мөрдөж болох юм байна. Өдгөө Шаньши мужийн Шинжөү, ЛүЛянь, Линьфэнь, Юньчэн гэх дөрвөн хотыг холбосон Хатан гол 1-р аялал жуулчлалын авто замын маршрут нэвтэрсэн. Нийт 1200км урт замын аялал жуулчлалын цэгүүдийн үзэмжийг холбосон байна.
-Ирээдүйд боломж олдвол гэр бүлийнхэн,найз нөхдөө дагуулан Хатан голын 1-р аялал жуулчлалын замаар аялж, Хатан голын гайхамшигт үзэмж, ардын зан үйл соёлыг таниулах төлөвлөгөөтэй байна гэж Сүн Хуа баяртайхан ярьж байлаа.
Мө Ханьна ажлын тасагт байгаа нь
Зургийг: Сурвалжилга өгсөн тал
Технологийн үр бүтээл
Олон нийтийн хүртээл
Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн Хани МөХаньна Шаньдүн мужийн Дүн Ин хотод байрладаг Хатан голын гурвалжин хойгийн хөдөө аж ахуйн дэвшилтэт шинэ технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээч үзүүлэлтийн бүсэд ирж өдрийн ажлаа эхлүүллээ. Тэрээр хужирлаг газрын орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмын тоноглол үйлдвэрлэх тасагт судалж буй үр тарианы үрлэгч машиныг туршин ажиллуулав. Сүүлийн өдрүүдэд тэрээр үр тарианы үрлэгч машинаар хөрсний бүтцийг сайжруулах туршилт хийж сайжруулснаар машины шинж чанар нь хужирлаг газрын үйлдвэрлэлийн орчинд улам сайн зохицож байгаа юм.
Энэ жил 48 настай тэрээр Египетийн Үндэсний Судалгааны Төвийн хөдөө аж ахуйн инженерийн профессороор ажиллаж байсан.Хөдөө аж ахуйн машин техникийн салбарт 20 гаруй жил ажиллаж байна.
-Египетийн нийт нутаг дэвсгэрийн 96 хувь нь цөл газар, олон жилийн ажлын туршлага маань хужирлаг газрын онцлог шинжийг илүү сайн таниж чадсан гэж тэрээр сонирхуулав. 2012 оноос хойш Хятадад 10 удаа айлчилж байлаа. Өнгөрсөн оны 10-р сард Хатан голын гурвалжин хойгийн хөдөөаж ахуйн дэвшилтэт шинэ технологийн аж үйлдвэрийн жишээ үзүүлэлтийн бүсийн хөдөөаж ахуйн инженерийн дээд зиндааны боловсон хүчний хувиар Дүн Ин хотод ирж ажиллсан байна. Өдгөө тэрээр Хатан голын гурвалжин хойгийн Ухаалаг Газар Тариалангийн Тоног Төхөөрөмжийн Аж Үйлдвэрийн Академийн Африктивийн хөдөө аж ахуйн инженерийн хүрээлэнгийн захирал бөгөөд голдуу ухаалаг хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж судлан хөгжүүлэх ажлыг анхааран хариуцаж байна.
Сүүлийн жилүүдэд Дүн Ин хот нь хужирлаг газрыг цогцолбороор засах буюу шинжлэх ухааны аргаар ашиглахыг тасралтгүй дэмжсэнээр хужирлаг газрын тариалах талбай 60 хувиар багассан байна. Томоохон аж ахуйн нэгжийн зөвлөмжөөр ажиллаж байсан болохоор адил бус төрлийн хөрсийг хэрхэн ашиглах баялаг туршлагатай юм. Тэрээр:
-Дүн Ин хотод би газар тариалангийн техниктехнологийн дэвшил ба интернетхөдөө аж ахуйн салбарт өргөнөөр хэрэглэгдэж байгааг олж харсан гэж хэллээ.
Хужирлаг газрын хөрсийг улам сайнаар ашиглахын тулд Хятадын мэргэжилтнүүдтэй хамтарч хужирлаг газрын механикжуулалтын стандартыг боловсруулж, хужирлаг газарт тариалахад хэрэглэж болох хөдөө аж ахуйн машин техникийг тодорхой болгосон байна. -Бидний ажил бол хужирлаг газарт хэрэглэх боломж бүхий хөдөө аж ахуйн машин механикийг судлан хангаж, шинжлэх ухаан технологийн аргаар орчин үеийн хөдөө аж ахуйн өндөр чанартай хөгжлийг эрчимжүүлж,тариачдад туслан таримлын гарцыг нэмэгдүүлэхийн хэрээр нэн арвин орлого олгох болно гэж Мө Ханьна хэлэв.
- Хатан голын гурвалжин хойгийн ухаалаг хөдөө аж ахуйн машин тоноглолын аж үйлдвэрийн эрдэм шинжилгээний хүрээлэнг олон улсын чанартай байгууллага болгож, Дүн Ин хотын хөдөө аж ахуйн ухаалаг технологийг Египет болон Африктивийн бусад улс орнуудад хүргэж ашиг хүртээнэ гэж Мө Ханьна ирээдүйн тухай ярина.
-Эндхийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж хангалт маш сайн бөгөөд орчин үеийн хөдөө аж ахуйн машин механизмын олон төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх боломж бүрдүүлж байна.Бид Академи болон “Бүс ба Зам”–ыг хамтран байгуулагч улс орнуудын хүмүүстэй санал солилцож, тэдний эрэлт хэрэгцээг ойлгон,маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.Үүний тулд тэрээр хөдөө аж ахуйн инженерийн салбарын дээд зиндааны мэргэжилтнүүдийн баг зохион байгуулж, хөдөө аж ахуйн машин техник, газар тариалан эрхлэх зэрэг салбарын туршлага солилцох тавцан хангасан байна.
- Египетийг хамарсан Африктивийн “Бүс ба Зам”–ыг хамтран бүтээн байгуулагч улс орнууд болон Хятад улсын хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, хужирлаг газрын ургамал,үр тариа зэрэг тал дээр маш олон хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэж МөХаньна сэтгэл догдлон ярьж байлаа.
Зохиогч: | ЖЯФЭНФЭН, ФҮ МИНЛИ, ВАН ЖЭ |
Найруулагч: | ХаньХуншя |
Эх сурвалж: | Ардын өдрийн сонин |