Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” төв ТББ-аас”Төрийн өмчийн ЕБ-ын сургуулиудын менежментийг сайжруулах төсөл” хөдөөгийн багш нарт өгөөжөө өгчээ. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Л.Уранчимэгтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Төрийн өмчийн ЕБ-ын сургуулиудын менежментийг сайжруулах төсөл” танай сургууль дээр хэрэгжиж байгаа юм байна. Төслийн сургалтаар яг юуг онцлон та бүхэнд зааж байна?
-Энэ төслийн сургалтаар багш нар багт нэгдсэнээр хамтын ойлголцол сайжирч, эерэг өөрчлөлтүүд бий болж байна.
Тухайлбал хичээлээс гадуурх ажлыгзөвхөннийгмийн ажилтан л зохион байгуулах ёстой.Спорт өдөрлөг, тэмцээнбүхэнбиеийн тамирын багш нарт л хамаатай гэдэг ойлголтбүх хүмүүст байсан. Энэ утгаар сургууль дээрхичээлээс гадуур үйл ажиллагаа зохиоход багш нар тэр болгон нэгдэж, идэвхтэй оролцож чаддаггүй байлаа.
Харин бид ”Төрийн өмчийн ЕБ-ын сургуулиудын менежментийг сайжруулах төсөл”-д хамрагдсанаар манай сургуулийн багш нарын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны уялдаа холбоо сайжирсанүр дүнтэй байгаа.
-Тодруулбал сургалт ямар зохион байгуулалтаар явж байгаа вэ?
-Төслийн хүрээнд өөр өөр судлагдахууны хичээл заадаг багш нарыг сонгоод нэг багт хуваариланажиллуулсан байна.Ингэхээр нэг багт нь англи хэл, монгол хэл, биеийн тамирын багш нар багтсан бол нөгөө талд физик, дуу хөгжмийн багш түүхийн багштай баг байх жишээтэй.
Ингэж багт хуваагдсан багш нар хамтарч ажиллаад нэгэн зүгт харж, үр дүнгээ харж байгаазэрэг маш сайханэерэг өөрчлөлтүүдийг бид олж харсан.
-Таны хувьд хэдэн жил багшилж байна. Нийгмийн ажилтан хүний онцлог юу вэ?
-Би нийгмийн ажилтнаар энэ сургуульдаа7 дахь жилдээ ажиллаж байна.Жил бүрийн 9-р сарын1-ний өдөр болоходганцаараа сандарч мэгдэн бөөн ажил болжэрдмийн баяраа зохион байгуулдаг байсан минь сургалтын ачаар ард хоцорчээ.
Тухайлбалөнгөрсөннамрын эрдмийн баяраарфизик, технологийн багш нар тайз засаж, анги удирдсан багш нар нь хүүхдүүдийн суудлыг бэлдээд багаараа хурдан хугацаанд үр дүнтэй ажилласнаар сурагчдынхаадурсамж дүүрэн хичээлийн шинэ жилийг угтсан.
Мөнсургуулийн хэмжээнд ургацын баяр, эцэг эхчүүдийн нэгдсэн өдөрлөгийгмөн л баг хамт олноорооамжилттай зохион байгуулсан.
-Танай сургуулийн өмнөө тавьсан гол зорилго юу вэ, хэдэн багш ажиллаж байгаа вэ?
-Манай Түшиг сумын сургууль 22 багштай. Бид хамтарч нэгдэхийн ач тусыг төслийн сургалтаас олж авч, ажил, амьдралдаа хэрэгжүүлж байна.
Манай сургуулийн удирдлагын багаас тохилог цэвэр анги танхимууд, дотуур байр, хүүхдэд ээлтэй зөв менежменттэй сургууль болох зорилтыг тавин ажиллаж байгаа.