Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгийн цагдаагийн дөрвөн алба хаагч бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэрэгт нийслэлийн прокуророос хяналт тавина


Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын Ерөнхий Прокурорын Газраас хэргийг хянаж, Авлигатай Тэмцэх Газарт харьяалал тогтоон шилжүүлжээ.
Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчийг өнгөрсөн Ням гарагт хойшлуулшгүйгээр баривчилжээ.
Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн Прокурорын Газраас хяналт тавин ажиллах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ