Төрөлт огцом буурч байгаа тул дэлхийн хүн ам Хар тахлын дараа анх удаа буурах төлөвтэй байгааг “Lancet”-ийн судалгаа харуулжээ.
Шинээр төрж буй хүүхдийн тоо буурч байгаа нь дэлхийн хүн амын өсөлтийг удаашруулах гол шалтгаан болж байгаа аж. Энэ нь 1300-аад оны дундуур 50 сая орчим хүн, тэр дундаа Европын хүн амын гуравны нэгийг хамарсан хар тахлаас хойш дэлхий дээрх хүмүүсийн тоо буурсан анхны тохиолдол болж байна.
Хүн амын өсөлтийг хангахын тулд эмэгтэйчүүд дунджаар 2.1 хүүхэдтэй байх ёстой аж. Гэвч шинжээчид 1950 онд 4.84 байсан бол 2050 онд 1.83, 2100 он гэхэд 1.59 болж буурна гэж таамаглаж байна. Ахмад настнууд эрүүл мэндийн үйлчилгээ болон ажиллах хүчний дарамтыг нэмэгдүүлснээр хүн амын бууралтын үр дагавар нийгэмд асар их дарамт болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
2100 он гэхэд ердөө 26 оронд төрөлт нас барж буй хүмүүсийн тооноос давж, бусад улсад буурахаар байгаа аж. Судалгааны хамтран зохиогч, АНУ-ын Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэнгийн (IHME) судалгааны ахлах эрдэмтэн, доктор Наталья Бхаттачаржи төрөлтийн түвшин буурч байгаа нь дэлхийн эдийн засаг болон олон улсын эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг бүхэлд дахин эргэн харах шаардлагатай” гэжээ.
Эх сурвалж: Telegraph