Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хуучин хувцас шатааж байгаад гал алдаж, хоёр га талбай шатаажээ


Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт Дархан сумын 8 дугаар багийн “Задгай”-д шар өвс шатаж байна гэсэн дуудлага 03 дугаар сарын 26-ны өдрийн 15:32 цагт иржээ.
Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.6 км зам туулан 15:38 цагт очиход иргэн О нь хуучин хувцас шатааж байгаад гал алдаж, хоёр га талбайн шар өвс шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ. Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэн танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ