Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

В.Путин 87.3 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ

Оросын Сонгуулийн хороо одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт саналын 90 гаруй хувийг тоолж дууслаа гэж мэдэгдлээ. Тэдний мэдээлж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Владимир Путин 87 гаруй хувийн санал авчээ.

ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов 4,3 хувийн саналаар хоёрдугаарт, “Шинэ ард түмэн” намын Владислав Даванков (3,9%), Либерал ардчилсан намын Леонид Слуцкий (3,2%) нар удаалах бололтой.

ОХУ-ын иргэд анх удаа саналаа өгч байгаа хоёр шинэ бүс болох Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНАСАУ)-д Путин 94.12 хувийн санал, Бүгд Найрамдах Донецк Ард Улсад (БНАСАУ) 95 гаруй хувийн санал авчээ.

С.Сарнай
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ