Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Афганистанд огцом хүйтэрсэний улмаас 60 гаруй хүн амиа алджээ


Афганистанд сүүлийн гурван долоо хоногийн турш хүйтний эрч огцом чангарсны улмаас 60 хүн амиа алдаж, 23 хүн бэртэж гэмтжээ. Лхагва гарагт тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний газраас мэдээлснээр 1645 байшин хэсэгчлэн болон бүрэн эвдэрч, 200 мянга орчим мал хорогджээ.
Мөн өнгөрсөн хоёрдугаар сард их хэмжээний цас орж Нуристан мужийн уулын тосгонд цасан нуранги бууж, 21 хүн амиа алдсан юм. Түүнчлэн тус улсын хойд мужуудыг нийслэл Кабултай холбодог Саланг гэх даваа хэдэн өдрийн турш их хэмжээний цасны улмаас хаагджээ. Бусад мужуудад ч мөн хэд хэдэн зам хаалттай хэвээр байна.
Энэ мэтчилэн Афганистанд үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг ар араасаа үргэлжилж, олон мянган хүний амь насаараа хохирсоор байна. Улирлын чанартай үер, нуранги тус улсын хаа сайгүй  тохиолддог бөгөөд энэ нь орон сууц, хөдөө аж ахуйн газар, нийтийн дэд бүтцийг ихээхэн сүйтгэдэг.
Эх сурвалж: Al jazeera
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ