Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төв аймагт дагуул хот байгуулж, татвараа хувааж авна


Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Би улс төрийн намын удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаж, хүндэтгэлтэй хүлээн авч Хотын дарга болсон.Энэ бол шууд томилолт байсан. Ажилтайгаа танилцах, дадлагажих цаг хугацаа үнэндээ байгаагүй. Гурван сарын дараа сонгууль эхэлнэ. Тиймээс нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж нийслэлийг хөгжихөд саад болж буй асуудалд дүгнэлт хийх шаардлага үүссэн. Улмаар хуулийг шинэчлэхээс ажлаа эхлүүлсэн. Хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Улаанбаатар хот цаашаа өргөжин тэлж суурьшихын тулд Төв аймагтай интеграцид орохоос өөр аргагүй. Бидэнд ямар ч сонголт байхгүй. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байдаг зайлшгүй чухал хэдэн эрхүүдийг хуульчилж өгсөн. Үүнээс шалтгаалж Төв аймаг руу тэлэх, дагуул хот байгуулахад хууль эрхзүйн талаас ойлгомжгүй зүйлд гарц гаргалгаа гаргахын тулд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот, тосгодод шилжүүлж болно гэж заасан.
Төв аймгийн сумдуудын нутаг дэвсгэр дээр дагуул хот барих, цаашлаад татвараа харилцан хувааж авах эрхзүйн орчныг бий болгох хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ