Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна


Гуравдугаар сарын 04-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 68 хувь нь цастай энэ нь өмнөх арав хоногоос 4 хувиар буурсан ба дундаж зузаан нь 16см, цасан дахь усны нөөц 32.41 шоо.км байна. Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Хяргас нуур, Үенч, Бодонч, Булган, Идэр, Байдраг, Хануй, Орхон, Туул, Хэрлэн, Улз, Халх, голуудын сав газруудын  75-95 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 1.65 шоо.км бол Завхан гол, Шишхэд, Дэлгэрмөрөн, Чулуут, Орог нуур, Туй гол, Таац, Хараа зэрэг голуудын савын 55-75 хувь орчим нь цастай, цасны усны нөөц нь дунджаар 0.96 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
                                                             ГУСХ
1 дүгээр хүснэгт.  Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ