Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Хүйтний эрч буурахгүй байгаа нь бог мал хорогдоход нөлөөлж байна



Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан ажлын баг зудын нөхцөл байдалтай танилцахаар Эрдэнэцогт суманд ажиллалаа. Ажлын багийнхан малчдын нөхцөл байдалтай танилцан, санал хүсэлтийг сонсож зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн сумын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв.

2023 оны жилийн эцэст Эрдэнэцогт сум 190 мянга гаруй мал тоолуулсан бөгөөд цагийн хүндрэлийн улмаас өнөөдрийн байдлаар 2500 орчим толгой мал хорогдоод байгаа аж. Үхэр ууланд гарсан учраас хэр хорогдолтой байгааг хэлж мэдэхгүйн зэрэгцээ зундаа газрын гарц тааруу, цас их унасан, хүйтний эрч буурахгүй байгаа нь бага голдуу мал хорогдоход нөлөөлж буйг нутгийн малчид ярьж байна. 
Аймгийн ЭМГ-ын дарга Н.Энхжаргал, багийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийхэд нутгийн иргэдийн дунд даралт ихсэх, шөнө нойргүйдэх, ядрах, сульдах, толгой эргэх шинж тэмдэг зонхилон тохиолдож, зарим шаардлагатай эмчилгээ үйлчилгээг газар дээр нь хийж, зөвлөгөө өгч, холбогдох эм бүтээгдэхүүнийг олголоо. 

Засаг дарга Д.Мөнхсайхан цас зудыг даван туулах талаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, аймгийн Онцгой комиссоос явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар малчдад тодорхой мэдээлэл хүргэн, цаашид юунд түлхүү анхаарах талаар тэдний санал хүсэлтийг хүлээн авсан юм. Мөн үеэр аймгийн удирдлага хэлэхдээ, "Иргэний эрүүл мэнд туйлын чухал. Малынхаа араас явсаар өөрсдийгөө орхигдуулж, эрүүл мэндээрээ хохирч, хайхрамжгүй хандаж болохгүй" гэдгийг малчдадаа захиж байв. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ