Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Odysseus" судалгааны станц саран дээр амжилттай газардлаа


“Intuitive Machines” компанид зохион бүтээсэн  "Odysseus" судалгааны станц дөнгөж сая сарны өмнөд туйлд газардлаа. Ийнхүү америкчууд 50 гаруй жилийн дараа саран дээр эргэн бууж, “Intuitive Machines” дэлхийн дагуул дээр өөрийн станцаа буулгасан анхны хувийн компани болж түүхэнд бичигдэж байна.  
NASA-гийн санхүүжилтээр зохион бүтээсэн "Odysseus" робот станц сарны гадаргууг судлах, радио долгионыг хэмжихэд туслах шинжлэх ухааны зургаан багаж тээж яваа юм.  Өнгөрсөн пүрэв гарагт Флоридагийн Канаверал хошуунаас “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн судалгааны станц ийнхүү дэлхийгээс 384,400 км зайд амжилттай газардаж эхний даалгавраа биелүүллээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ