Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүйн сайд ахална


Засгийн газрын авлигатай тэмцэх 5 Ш ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж ажиллахаар болжээ.
Эрх баригч нам өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцсэн ч Хөгжлийн банкийг тоносноос эхлээд Тавантолгойн ордыг уул, уулаар нь зөөж, нийтийн баялгийг хулгайлсан хэрэг мандсанаар өнгөрсөн 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5 Ш ажиллагааг эхлүүлж байв. Энэ хүрээнд “Шувуу”, “Шүгэл”, “Шилэн”, “Шүүр”, “Шилжүүлэн авах” ажлыг зохион байгуулж, Засгийн газрын нэр бүхий таван сайд ахлан ажилласан юм.
“Шувуу” ажиллагааны хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авч ирж байсан бол нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Дулаанжаргал нарын хил даван зугатсан албан тушаалтнуудыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл амжилт олоогүй. Тэгвэл 5 Ш ажиллагааг удирдаж ажиллах сайд Б.Энхбаярын хувьд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжлах хүрээнд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хууль боловсруулж батлуулах, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг мөн батлуулах шаардлага үүсч буй юм байна.
Гэхдээ олон нийтийн зүгээс эрх баригчид сүр бадруулан 5 Ш ажиллагааг хэрэгжүүлсэн ч нүүрсээр дамжуулан улсаа тоносон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт шүүхээс 3-5.9 жилийн хорих ял оноосон нь дэндүү зөөлдсөн. Ийм байдлаар авлигачдынхаа толгойг илээд байх юм бол дараа, дараагийн авлигачид хулгайгаа хийсээр л байх болно" гэдэг шүүмжлэлийг дайж буй.
Нөгөө талдаа 5 Ш ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярт бүхэлд нь хариуцуулах нь хэр зөв бэ гэдэг асуудал ч хөндөгдөж эхлээд байна. Учир нь, Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг шинжлэн судлах УИХ-ын хянан шалгах түр хороог тэрбээр удирдаж ажиллах үеэрээ гэрч нарыг "Та тэрний хүн, энэний хүн гэхчлэнгээр явган ярианд үндэслэн шүүсэн нь хэнийг ч хэлмэгдүүлж мэдэхээр байгаа тул болгоомжтой хандах ёстой гэдэг анхааруулга ч өгч эхлэв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ