Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путин ЛГБТ хүмүүсийг хүүхдүүдэд буруу үлгэр үзүүлэхгүй байхыг уриалжээ


ОХУ уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг хүүхдүүд рүү чиглэж, тэдний хүсэл сонирхлыг ганхуулахгүй л бол тэдэнд хүндэтгэлтэй хандана гэж Ерөнхийлөгч Путин ОХУ-ын төрийн дэмжлэгтэй Стратегийн агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Шинэ цагийн хүчтэй санаа” форумын үеэр үг хэлэхдээ онцолжээ.
Тэрээр “Бид уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай хүмүүст нэлээд хүлээцтэй ханддаг. Насанд хүрэгчид бүгд хүссэнээрээ амьдарцгаадаг. Хэн ч тэднийг юугаар ч хязгаарладаггүй" хэмээгээд ОХУ-д ЛГБТ нийгэмлэгийг хязгаарладаг цөөхөн хэдэн дүрэм байдаг гэж тайлбарлажээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Орос "ЛГБТ үзэл суртал"-ын тархалтыг эсэргүүцэх хууль тогтоомжоо аажмаар чангатгасан. 2022 оны арванхоёрдугаар сард шинэ хууль тогтоомжоор насанд хүрээгүй, насанд хүрэгчдийн дунд "уламжлалт бус бэлгийн харьцаа", педофил, трансжендер үзлийг сурталчлах гэмт хэрэг үйлдсэн хүнд их хэмжээний торгууль ногдуулах болсон.
Өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын Дээд шүүх олон улсын ЛГБТ олон нийтийн хөдөлгөөнийг хэт даврагч гэж үзэн, хууль бус гэж үзжээ. Энэхүү хориг нь ОХУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан нэхэмжлэлээс үүдэлтэй бөгөөд тус хөдөлгөөнийг нийгмийн болон шашны үл ойлголцлыг өдөөн хатгасан, мөн тодорхойгүй хэт даврагч гэсэн үндэслэлээр дээд шүүхэд хандсан байна. Хэт даврагч гэсэн тодотголыг барууны олон хүний эрхийн бүлгүүд хатуу шүүмжилжилдэг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ