Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Цасанд суусан тухай дуудлага ихэсчээ



Аймгийн хэмжээнд 1-20 см цасан бүрхүүлтэй, хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд аймгийн Онцгой байдлын газарт ирэх дуудлага мэдээлэл ихэсчээ. Аймгийн Онцгой байдлын газар өчигдөр /2024.02.20/ цасанд суусан тухай гурван дуудлагын дагуу ажиллаж, гурван автомашиныг цаснаас татан гаргаж зорчигчдыг аюулаас аварсан байна.

Тодруулбал,
Баянхонгор аймаг, Бууцагаан сумын Тэмээт багийн "Хөтөл-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс баруун 172 км, сумын төвөөс зүүн зүгт 8 км/-т  хоёр автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2024.02.20-ны өдрийн 21:34 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:27 цагт очиж иргэн З-ын  “Портер” загварын ачааны автомашин, иргэн Б-ын “Тоёота Королла” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 28 минут ажиллаж татан гаргажээ.

Мөн Баянхонгор аймаг, Өлзийт сумын Байн хөндий багийн "Их хүрэн толгой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 65 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.20-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид  65 км замыг туулан 23:50 цагт очиж иргэн Б-ийн  “Рав-4” загварын суудлын автомашин /нэг зорчигчтой/ цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ