Та жингийн илүүдэл эсвэл дутагдалтай эсэхээ тодорхойлж мэдсэнээр учирч болох аливаа эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна. БЖИ хэвийн хэмжээнээс их эсвэл бага байгаа тохиолдолд та өөрийнхөө төлөө зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэх хэрэгтэй.
Монголд илүүдэл жингээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэл, өвчлөлд өртөх залуу хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Насны бүлгээр үзэхэд 25-аас дээш насныхны биеийн жингийн индекс хэвийн хэмжээнээс их байгаа нь амьдралын буруу хэвшил, тэнцвэргүй хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс болж байна. Иймд эрүүл биеийнхээ төлөө өнөөдрөөс хичээж, хоол, хөдөлгөөнөөр залуу насаа тэтгэе!
Эх сурвалж: Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний 4-р судалгаа- 2019, STEPS-2019