Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн 18.7 сая төгрөг шамшигдуулахыг оролджээ



Иргэний гомдол, мэдээллийн дагуу ЭМДЕГ-ын томилогдсон ажлын хэсгийн гишүүд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2024 оны нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд газар дээр нь хяналт, шалгалт зохион байгуулжээ.
Хяналтаар тус эрүүл мэндийн байгууллага нь нэр бүхий 71 ажилтныхаа хувийн мэдээллийг ашиглан өдрийн эмчилгээний түүхийг хуурамчаар үйлдэж, улмаар ЭМД-ын сангаас 18.7 сая төгрөгийг нэхэмжилсэн зөрчлийг илрүүлжээ.
Улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах БХ-01/001 тоот гэрээний 3.6.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн Эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ