Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 1771 иргэн ажилтай болжээ


Аймгийн хэмжээнд өнгөрсөн 2023 онд шинэ ажлын байранд 1771 иргэн ажилд зуучлагдан оржээ. Үүнээс 256 иргэн боловсруулах үйлдвэрт, 193 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 959 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмын шаардлагаар, 17 иргэн барилга, 69 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 52 иргэн боловсролын салбарт, 33 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 192 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна.   

Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 747, Ихтамир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан, Батцэнгэл, Хотонт, Цэнхэр, Цахир сумд 57-97 ажлын байрыг, Тариат, Цэцэрлэг, Жаргалант, Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Булган сум 1-51 ажлын байрыг бий болгожээ.     

Өнгөрсөн онд идэвхтэй ажил хайсан 404 иргэн байгаа нь 2022 оныхтой харьцуулахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо3 дахин ихбуурсныг аймгийн Статитистикийн хэлтсээс мэдээлж байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.3 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 65 нь дээд,  тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны 13, бүрэн болон бүрэн бус дунд 242, бага боловсролтой 62 хүн байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ