Дархан хотын шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 24000м3бохир ус цэвэрлэх хүчин чадалтайажээ. Бохир усны менежментийг сайжруулах мон 3244/3245 төсөл хэрэгжүүлснээр хотын хэрэглэгчдээс татан зайлуулах бохир усны системийн хүртээмж болон цэвэрлэгээний үр дүн сайжирсан байна.
Тус цэвэрлэх байгууламж 8000-24000 м3 усыг хоногт 98 хувь цэвэршүүлэн Хараа голд нийлүүлэх ба ашиглалтын байгууллагын хүсэлтээр гүн цэвэрлэгээний био цөөрөм тусгасан нь усны нөөц болон байгаль орчныг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж эхлээд байна.
Хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглах үүднээс тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал үе шатаар өсөж 2040 онд бүрэн хүчин чадлаар ажиллана гэж “Дархан-Ус суваг” ХК-ийн удирдлагууд хэлж байна.
Бохир усны шугам сүлжээ, насос станцыг шинэчлэн сайжруулах чиглэлээргурваннасос станцыг шинэчлэн засварлаж, нийтесөнкилометрорчим шугамын шинэчлэл хийснээр бохир ус хүлээн авах боломжийгдолоодахин нэмэгдүүлжээ. Түүнчлэнцэвэрлэх байгууламжийг төвийн дулааны сүлжээнд холбосноор агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж эхлээд байна.
Ингэснээр бохир усны системийн найдвартай ажиллагаа дээшилж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаааж.
Шинээр баригдсан цэвэрлэх байгууламж ньолон улсынстандартын дагуу төлөвлөсөн, техник тоног төхөөрөмжүүд нь Европын томоохон үйлдвэрлэгчдээс хангагдсан, лагийн бүрэн боловсруулалт хийгдэх онцлогтой байгууламж ажээ.
Цэвэрлэх байгууламж нь Монголд анх удаа бохир усны лагийн бүрэн боловсруулалт хийх технологийн шийдлийг хэрэгжүүлж хоногт гарах лагийн чийгийнагууламжийг 30 хувь бууруулахаар тоноглогджээ.Ингэснээр лагийн талбайн хэмжээ багасаж, түүнээс гарах түүхий лагийн үнэр орчин тархахгүй болсноор хотын агаарын бохирдол багасаж амьдрах таатай орчин бий болоход тодорхой ахиц гарах боломжтой болжээ.
Цэвэрлэх байгууламжийг төвийн эрчим хүчний сүлжээнд холбосноор түүхий нүүрсний хэрэглээгүй болж орон тоо хэмнэх, агаарт нүүрс хүчлийн хийн агууламжийг бууруулахад чухал үр нөлөө үзүүлж буй зэрэг олон эерэг үр нөлөөтэй гэж холбогдох албаны төлөөлөл онцолж байна.
Анх 2016 оноос эхэлсэн “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН 3244/3245 төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, Монгол Улсын Сангийн яам, БХБЯ, хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр Байгууламж ХХК, Их дельта ХХК, Пфайфер-Eмит түншлэл Бридж констракшн ХХК, ХүрдХХК-иуд ажиллажээ.
Төслийн хүрээнд зээл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ болох техникийн шийдлийг гаргаж захиалагчийн шаардлага бэлтгэх, хяналт тавих ажлыг Герман улсын Фихтнер болон Икон консалтинг ХХК үзүүлсэн аж.