Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоригдож байгаа Номтын эсрэг хар пиар эхэлжээ

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын сонгуулийн сурталчилгаа хамгийн содон, олны анхааралд байна. Түүхэнд ч тодоор үлдэх биз ээ. Учир нь нэр дэвшигч нь шоронд байгаа ч сонгуулийнх сурталчилгаа ном ёсоороо, хуулийн дагуу үргэлжилсээр байгаа. Сонгуулийн 29 дүгээр тойргийн нэр дэвшигчид бие даагч Н.Номтойбаярыг дэмжихээ илэрхийлсээр, уулзалт сурталчилгаанд нь олноороо ирсээр байна. Цахим орчинд FreeNOMT хөдөлгөөн ч хүчтэй өрнөж байгаа юм. Энэ бүхэн өрсөлдөгчдөд нь айдас төрүүлж байгаа бололтой. Н.Номтойбаярыг суллахыг хүссэн өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авсангүй, бүр шүүх хурлыг санал хураах өдрийн өмнөхөн товлов. Түүнийг гэнэт баривчилж хорьсон нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж хуулийнхан мэдэгдээд байгаа. Гэсэн ч хууль зөрчсөн энэ үйлдлээ засаж залруулахгүй, түүний сонгогдох эрхийг зөрчсөөр байгаа нь эрх баригчдын айдас хэр их байгааг харуулж байна. Бүр ингээд зогсохгүй өнөөдрөөс Н.Номтойбаярын эсрэг хар ПИАР эхэлжээ. Түүнийг хамгийн болдоггүй муу хүн гэсэн утгатай илт нэг талыг барьсан, гуйвуулсан мэдээлэл, ярилцлага хөвөрч эхэллээ. Ингэж сонгогчдынх нь тархийг угаах, түүнийг сонгохгүй байхын төлөөх ажиллагаа эхэлсэн бололтой. Энэ бол сонгогчдын эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл юм.
Сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдэж байна. Энэ хугацаанд нам эсвэлүүд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үзэл бодлоо уралдуулах, ирэх 4 жил юу хийхээ тайлбарлах ёстой. Гэтэл үнэтэй цагаа нэгхэн хүнийг харлуулахын төлөө зарцуулж байгаа нь харамсалтай юм.  
Д.Сайхан
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ