Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсанхүчит 64 бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Улсын начин Б.Баянмөнх, Булган аймгийн харьяат Улсын начин Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат нар үлдэж Монгол улсын начин Х.Цогтгэрэл түрүүлж Монгол Улсын начин Э.Сумьяабат үзүүрлэлээ.
Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Ардын Их Хурлын депутат, хүний гавьяат эмч Л.Дамдинсүрэн, депутат М.Санжаа нар гардуулав.
Мөн Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Улаан-Уул сумын заан Батзоригийн Батзаяад Рэнчинлхүмбэ сумын ахмад, начин Б. Нямренчин гардууллаа.
Барилдааны үеэр Ардын Их Хурлын депутатуудад Аймгийн ИТХ-ын ажлын албанаас хүндэтгэл илэрхийлсэн.