Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Алаг-Эрдэнэ, Улаан-Уул суманд отрын штаб байгууллаа



Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хөрш зэргэлдээ аймаг, сум болон орон нутгаас отроор ирсэн малчдыг өөрийн нөөц боломжид тулгуурлан, өвөлжүүлж, хаваржуулах, эрүүл мэндийн, нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг үзүүлэхээрАлаг-Эрдэнэ, Улаан-Уул суманд отрын штаб байгууллаа.

Мөн сум бүр отор нүүдэл хийж буй өрхүүдэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд шуурхай шийдвэрлэж байхыг сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Тус аймагт23 сум 1 тосгоны 129 багийн нутагт 19547 малчин өрхөд 5,660,1 мянган толгой мал өвөлжиж байна.

Үүнээс тэмээ 2,5 мянган толгой, адуу 362,6 мянган толгой, үхэр 636,8 мянган толгой, хонь 2652,9 мянган толгой, ямаа 2005,3 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 10829,2 мянган толгой мал тоологдсон урьдчилсан мэдээ гарчээ. Тус аймгийн Жаргалант, Арбулаг сумаас Архангай, Булган аймагт 7 өрхийн 1537 толгой малтай оторлож байна.

Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумаас 103 өрхийн 284 малчин, 61213 толгой мал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Рашаант, Эрдэнэбулган сумуудад оторлож байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ