Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН: Булган аймагт 4,1 сая толгой мал өвөлжинө



Булган аймгийн 16 сум 1 тосгон, 75 багийн 9.8 мянган малчин, мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 4.1 сая толгой мал өвөлжинө. Аймгийн хэмжээнд хүнсэнд 464,3 мянган толгой, зах зээлд 714.9 мянган толгой, нийт 1189.5 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоо гарчээ.

Малчдын өвс, тэжээл бэлтгэл 84.8  хувь, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100 хувь, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 71.6 хувь, худгийн бэлэн байдал 91.8 хувь, малын усан хангамж 96.8 хувь, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 96.5 хувь, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.9 хувьтай тус тус хангаж, аймгийн дүнгээр 90.3 хувиар өвөлжилтийн бэлтгэлээ хангасан байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Могод, Гурванбулаг, Дашинчилэн сумын нутгаар цагаан зудыннөхцөл бүрдсэн бол Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаанаар зудархуунөхцөл байдал үүссэн байна. Цасны өнгөн үе өдөртөө гэсэж, шөнөдөө хөлдөж байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөхцөлийг үүсгээд байгаа аж..
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ