Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Их баянгийн аманд хиймэл нуур байгуулжээ



Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их баянгийн аманд 863.1 метр урт шороон далантай, 280,000 куб метр ус хуримтлуулах эзлэхүүнтэй, 110,000 ам метр усан мандлын талбайтай хиймэл нуур /хөв/ байгуулжээ.
Сэлбэ голын эх 2,071.5 га газар нутгийг ой, ус намаг, нэн ховор, ховор ургамал ургах нөхцөл, амьтдыг хамгаалах зорилгоор хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий газар гэж үзэн “Сэлбэ голын эх” нэрээр байгалийн нөөц газрын ангиллаар 2012 онд орон нутгийн хамгаалалтад авчээ. Ийнхүү Нийслэлийн Байгаль орчны газар "Бага баян лэйк" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан 2022-2023 онд уг хиймэл нуурыг байгуулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус хиймэл нуурыг байгуулсан газарт ажиллав.
Тус бүтээн байгуулалтад Улсын комисс ажиллуулан, хиймэл нуурын усанд хүн амьтан эрстэхээс сэргийлсэн тэмдэг тэмдэглэгээг нэмж байрлуулах, аюулгүй байдлыг хангах, өөрийн хөрөнгөөр хиймэл нуур байгуулах сонирхолтой хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, экологийн ач холбогдол бүхий газруудад байгуулах, гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын доорх усны ашиглалтыг багасгах талаар арга хэмжээ авч ажиллахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгожээ.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ