Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Замын-Үүд автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах туршилт эхэллээ

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг арванхоёрдугаар сарын 16-31-нийг хүртэл хугацаанд эхлүүллээ.

Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулна.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ.
Түүнчлэн тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал, хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурч Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Мөн цаашид зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-ын талтай санал солилцон ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар мөн хятадын хэвлэлд мэдээлсэн байна. 
ӨМӨЗО-ны Эрээн хотын авто замын боомтын ачаа тээврийг 24 цагаар ажиллуулах туршилт албан ёсоор эхэлж, тус боомт нь 24 цагийн турш Монгол улсад тээвэрлэлт хийж буй анхны авто замын боомт боллоо.
Эрээн боомт нь Хятадын хойд хилд орших Монгол улсад нээлттэй хамгийн том хуурай замын боомт бөгөөд Монгол Улсын өдөр тутмын хэрэгцээний 70 гаруй хувийг хуурай замаар тээвэрлэдэг. Тус боомт нь Хятад улс болон "Бүс ба зам" төслийн бүтээн байгуулалтад оролцож буй орнууд хоорондын худалдааг хөгжүүлэх, улсын дотоод болон гадаад эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
Боомтод 24 цагийн турш ачаа тээвэр хийх гаалийн бүрдүүлэлтийн туршилтын хэрэгжилтийг жигд, эмх цэгцтэй явуулах зорилгоор тус станц ухаалаг хилийн хяналтын байгууламжтай хослуулан, худалдааны тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийн хуваарь, Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц, тээврийн хэрэгслийн кузовын үзлэгийг мэдээлэлжүүлэлтийн системд оруулах зэрэг гаалийн бүрдүүлэлтийн арга хэмжээ нь боомтын ухаалаг гаалийн бүрдүүлэлтийн түвшинг дээшлүүлж, боомтын гаалийн бүрдүүлэлт үр дүнтэй явагдахыг баталгаажуулж байна хэмээн мэдээлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ