Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн нутагт газар хөдөлжээ

Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Гун багийн “Ухмал-Уул” гэдэг газар өчигдөр /2023.12.17/ 13:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар ШУА-ийн ООГХ-ээс 13:55 цагт цахим шуудангаар онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад, тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэжээ.
Газар хөдлөлт аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 79 км-т, 51°06’36.0″N 98°19’12.0″E байршилд болжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ