Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийг АТГ-т шалгуулна


Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутаг гаднын компаниудад өндөр үнээр зарагдсан гэх мэдээлэл анхаарлын төвд байгаа. Энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандаж буйгаа Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв.
Тэрбээр  "Монгол Улсын Өмнөговь аймагт газрыг Үндсэн хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчиж гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн нь УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед нотлох баримтаар ил болсон бөгөөд уг асуудал нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлж шал­гуулахаар шийдвэрлэв" гэсэн юм. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ