http://www.nutag.mn
Нүүр
Бидний тухай
Редакцийн бодлого
Холбоо барих
No Result
View All Result
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Урлаг
Спорт
Фото
Видео
Уул уурхай
Шар мэдээ
Бусад
Ярилцлага
Нийтлэл
Эрүүл мэнд
Сонин хачин
No Result
View All Result
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхийд
Урлаг
Спорт
Фото
Видео
Уул уурхай
Шар мэдээ
Бусад
Ярилцлага
Нийтлэл
Эрүүл мэнд
Сонин хачин
No Result
View All Result
No Result
View All Result
Увс
Хөвсгөл
Баян-Өлгий
Сэлэнгэ
Дундговь
Булган
Ховд
Говь-Алтай
Завхан
Орхон
Архангай
Сүхбаатар
Дорноговь
Говьсүмбэр
Өмнөговь
Өвөрхангай
Баянхонгор
Хэнтий
Дорнод
Дархан-Уул
Төв
Улаанбаатар
Nutag.mn
»
Эдийн засаг
» ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ
ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ
2023/12/07 - 15:54
Хуваалцах
Жиргэх
ХААН Банкны “Ногоон бонд хөтөлбөр”-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн 6-р сард баталсны дагуу ХААН Банк Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа Ногоон бонд олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж, үнэт цаасны танилцуулгаа хийлээ.Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож байгаа билээ. Банкны системийн активын 32%-ийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээнд тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд урт хугацаат эх үүсвэр татахаар ийнхүү Ногоон бондын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж байна.
ХААН Банк дотооддоо ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг нарны эрчим хүчний үүсгүүрээр хангаж буй ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт болсон тус арга хэмжээнд 100 гаруй иргэн, хөрөнгө оруулагчид болон харилцагч байгууллагууд хүрэлцэн ирж, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, ногоон санхүүжилтийн сайн жишгүүд, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлууд болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Ногоон бондоор босгох эх үүсвэрийг зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээрээ онцлог юм.ХААН Банкны Ногоон бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК үндсэн андеррайтераар, “ХаанЛекс Партнерс” ХХН хууль зүйн зөвлөхөөр, “Эвиденсе Аудит” ХХК хөрөнгийн үнэлгээ, “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.
Салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшсэнээр эрхэм хөрөнгө оруулагч та тогтмол өгөөж хүртэхээс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.ХААН Банкны ногоон бонд авахаар сонирхож буй бол андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК болон бусад үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна Ногоон бондын хөтөлбөрийн үнэт цаасны танилцуулгатай ХААН Банк болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар орж танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг
ЭНД
дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Холбоотой мэдээ
Бизнесээ эко болгоход тань туслах Ногоон бизнес хөтөлбөр зарлалаа
ХААН Банк үнэт цаасны танилцуулга арга хэмжээ зохион байгууллаа
ХААН Банк олон нийтэд үнэт цаасны танилцуулгаа хийж, нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ
ХААН Банк Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа
ХААН Банк “Уур амьсгалын долоо хоног”-т нэгдлээ
Next Post
This Chinese Province Says It Faked Fiscal Data for Several Years
Шинэ мэдээ
Ерөнхий сайд өвс, тэжээл, мал, мах худалдах, худалдан авах
Өнөөдөр, 11:59
Давжаа “чоно”
Өнөөдөр, 11:44
Хан-Уул, Баянгол дүүрэгт агаарын бохирдол их байна
Өнөөдөр, 10:29
Мексикт үерийн улмаас 41 хүн нас барж, 27 иргэн сураггүй
Өнөөдөр, 10:26
УИХ-ын гишүүд өргөсөн тангаргаа санаж, үндсэн ажлаа хий!!!
Өнөөдөр, 10:10
Ерөнхийлөгч хаана байгаагаа яаж харуулна гэв ээ…
Өчигдөр, 14:29
Хунтайж Уильям ширээнд суусныхаа дараа хаант засаглалыг
Өчигдөр, 14:21
Хагас коксжуулсан түлшний үйлдвэрийг Багануурын уурхайг
Өчигдөр, 13:54
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн
Өчигдөр, 13:47
Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг тооцоолжээ
Өчигдөр, 12:27
Г.Ган-Орхон Азийн аварга боллоо
Өчигдөр, 09:51
Аюултай хог хаягдлын 43.3 хувь нь цахилгаан станц, дулааны
2025/10/10, 14:50
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын
2025/10/10, 11:57
Монголоос 20 саяар авдаг шонхор шувуу Саудын арабд 622 сая
2025/10/10, 11:41
Г.Золбаяр Монголын тусгай олимпын хороо дөрөв дэх элч боллоо
2025/10/10, 10:38
ОБЕГ: Хөвсгөл аймагт сураггүй болсон 46 настай эмэгтэйг
2025/10/10, 10:36
Санхүүжилт буурсны улмаас НҮБ энхийг сахиулах цэргийн
2025/10/09, 13:49
Отроор яваа малчдыг хөөж, шахаж хавчихгүй байхыг малчид,
2025/10/09, 11:22
ДЦС-5 усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй
2025/10/09, 11:15
БНХАУ-д хар салхины улмаас 350 мянган иргэнийг нүүлгэн
2025/10/09, 10:49
Хүүхдийн хөл бөмбөгийн “Барса” академийг манай улсад нээх нь
2025/10/08, 17:05
#Closed_Cases | Олимпийн аварга Н.Түвшинбаярын нэр, спортын
2025/10/08, 16:30
Эзэнгүй нохой, муурыг барих ажилд ТҮК-ийн ажилтнуудыг
2025/10/08, 13:30
Японы шинэ ерөнхий сайдыг энэ сарын дунд үед сонгох
2025/10/08, 10:56
БНХАУ-ын шүүх мафийн гэр бүлийн 11 гишүүнд цаазын ял оноожээ
2025/10/08, 10:54
Монгол улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо
2025/10/08, 10:20
МАН-ын бага хурал: Намын Их хурлыг 11 дүгээр сарын 15-16-нд
2025/10/08, 10:06
Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл,
2025/10/08, 09:38
Нобелийн долоо хоног эхэллээ
2025/10/08, 09:26
Шон “Дидди” Комбст дөрвөн жил хоёр сар хорих ял оноолоо
2025/10/07, 15:27