Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х олон нийтийн сүлжээ танилцах апп болж магадгүй


АНУ-ын тэрбумтан Илон Маск 2024 онд Х /хуучнаар Twitter/ нийгмийн сүлжээгээ танилцах сайт болон цахим банк болгохоор зэхэж байна гэж “Business Insider” мэдээлжээ.
“Х“ компанийн удирдлагын хуралд Илон Маск, тус компанийн Ерөнхий захирал Линда Яккарино оролцсон байна. Хурлын үеэр Илон Маск Х нийгмийн сүлжээг танилцах сайт болон цахим банк болно хэмээн мэдэгджээ. Гэхдээ тэрбээр энэхүү өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй яриагүй байна.
Х нийгмийн сүлжээг эзэмшигч Илон Маск хэрэглэгчид дуун болон видео дуудлага хийх боломжтой хэмээн үүнээс өмнө мэдэгдэж байсан билээ.
Одоогоор энэ функцийг iOS хэрэглэгчид ашиглах боломжтой юм. Хэрэглэгчид өөрсдийн дагадаг аккаунтын эзэмшигчдээс дуудлага хүлээн авах боломжтой юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ