Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Зөвлөх багшийн тоогоор улсдаа тэргүүлж байна

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд Залуучууд театрын  их танхимд БШУГ-аас өнгөрсөн баасан гарагт баярын хурал зохион байгуулж  ололт амжилтаа дүгнэн, салбартаа хийсэн ажлуудаа хэлэлцлээ. 
Аймгийн хэмжээнд СӨББ болон ЕБС-д нийт 1840 багш ажиллаж байна. Тэдний төлөөлөл 60 орчим багш уг баярын хуралд оролцлоо. Монгол Улсын хэмжээнд Зөвлөх зэрэгтэй 540 багш байдаг аж. Дархан-Уул аймагт эдгээрээс 53 багш ажиллаж байгаа нь бусад аймгаас хамгийн их, боловсролын салбарын тэргүүлэх үзүүлэлтүүдийн нэг болж байна.

Баярын хурлыг нээж аймгийн Засаг дарга Б.Азжаргал үг хэлсэн бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням нар мэндчилгээ дэвшүүлсэн аж. Аймгийн ИТХ-аар батлагдсан “Боловсрол-2032" хөтөлбөр, сурагчдаас ирсэн санал хүсэлд тулгуурлан дараах асуудлыг бүрэн шийдвэрлэжээ.

Тухайлбал: Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 20 багшийг чадавхжуулах зорилгоор IELTS шалгалтын 3 сарын сургалтад хамруулж сертификат олгосон.

“Түр орон сууц хөтөлбөр”-ийг боловсролын салбарт ажиллаж буй гэр бүлийг дэмжих зорилгоор анх удаа хэрэгжүүлж, түрээсгүйгээр ашиглалтын зардлыг шийдвэрлэж хуримтлалыг бий болгох зорилгоор 10 гэр бүл буюу боловсролын салбарын 20 ажилтан албан хаагчдыг гурван жилийн хугацаатайгаар орон сууцаар хангаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад үнэмлэхүй ажилт гаргасан багш сурагчдыг гурван жил дараалан урамшуулж, сургалтын тэтгэлгийг олгосон аж. Уг тэтгэлэгт 105 сурагч, 38 багш хамрагджээ.

Багш бүр компьютер төслийн хүрээнд Орхон, Хонгор, Шарын гол сумын багш нарт 100 хувь, Дархан сумын ЕБС-ийн багш нарын 70 хувь зөөврийн компьютероор хангажээ.

Хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор физикийн туршилтад хичээлийн 65 иж бүрдэл хэрэглэгдэхүүнийг ЕБС-иудад хуваарилж байгаа аж. Мөн "Багшийн хөгжлийн төв"-ийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлаж дуусжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ