Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Зөгийчид савлагааны төхөөрөмжтэй боллоо



Орон нутагт хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд УИХгишүүд Орхон сумын зөгийчдөдтоног төхөөрөмж өглөө. Улсын төсвийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаарзөгийн аж ахуй эрхлэгчдэдорчин үеийн стандартад нийцсэн савлагааны төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх,өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд томоохон хөрөнгө оруулалт болж байназөгийн аж ахуй эрхлэгчид талархалтай байна.

Орхон сумын зөгийчид урд нь зөгийн балын савлагааг гараар хийдэг байсан аж. Уг төхөөрөмжийг ашигласнаар стандартын дагуу ариутган савлаж хаяг, шошгыг стандартын дагуу нааж үйлдвэрлэх боломжтой болжээ. Зориулалтын тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний баталгаа нэмэгдэж, иргэд илүү чанартайг худалдан авах боломж бүрдэж байгаа ажээ.


Цаашид фермерийн аж ахуй, жижиг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байгаа аж. Жимс, ногооны өлгий гэгдэх улсын тэргүүний Орхон сумын зөгийн аж ахуй эрхлэгчид, бүтээгдэхүүн улам чанаржуулж, иргэдийн гарт баталгаат бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад талархсанаа илэрхийлж байна.


Нөгөөтэйгүүр хүнсний хувьсгал хөдөлгөөний гол хөшүүрэг нь тариалан эрхлэгчид. Бид зөвхөн тариалах бус дотоодын үйлдвэрлэгч ААН болоход бодлогоор дэмжиж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадвал үйлдвэрлэгч улс болж Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн биеллээ олно гэдгийг өрхийн аж ахуй эрхлэгчид болон хөдөө аж ахуйн салбарынхан хэлж байна.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ