Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЖАГСААЛТ: Тэгш, сондгой хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд



2023 оны наймдугаар сарын 26-н буюу маргаашаас эхлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл 20 хоног өдөр бүр тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах зохицуулалт үйлчилнэ.
Харин энэхүү зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй болохыг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс мэдэгдлээ. Үүнд:
  1. Авто зам засвар
  2. Хот тохижилт
  3. Шугам сүлжээ
  4. Зөөврийн ус хангамж
  5. Дипломат байгууллагын автомашин
  6. Зочид төлөөлөгчдийн цуваа
  7. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл
  8. Стандартын шаардлага хангасан такси
  9. Сургууль цэцэрлэгийн хүүхдийн автобус
  10. Ажилчдын автобус
  11. Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
  12. Тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт үйлчлэхгүй.
Эдгээрээс бусад тээврийн хэрэгсэлд хамаарах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ