Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +11...+16 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, бусад нутгаар +6...+11 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бага сэрүүсэж +8..+10 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.