Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Монгол бөхийн баяр маргааш эхэлнэ



Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голд болох Монгол бөхийн баяр маргааш эхэлнэ. Монгол Улсын бөхийн түүхэнд Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол бөхийн баярыг долоодугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Энэ үеэр улс, аймаг, сумын алдар цолтой бөхийн барилдаан, дээд гурван насны морьдын уралдаан, бага насны болон өсвөрийн хүүхдийн барилдаан, сур харваа, МУСГЗ Хурц арслан, нэрт бөх тайлбарлагч Ц.Бадамсэрээжид арслангийн нэрэмжит бөх тайлбарлагчдын уралдаан зэрэг болно.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ