Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар экологич Д.Туяа өнөөдөр Тагнуулын Ерөнхий Газарт хандаж хмэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын гол багт хэрэгжиж буй байгаль орчны эсрэг үйл ажиллагааг таслан зогсоох, заавар зөвлөгөө өгөх асуудалд экологич, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Шинэжинст сумын нутаг дэвсгэр дээр 32 тусгай зөвшөөрөл олгогдсон. Энэ нь төрийн өндөр албан тушаалтан давуу байдлаа ашиглан хүүхдүүдийнхээ нэр дээр ховор орд газруудыг авсан байна. Зарим газар нь улсын төсвийн мөнгөөр хйагуулын ажиллагаа хийжээ. Тиймээс энэ стратегийн хэмжээний орд газрыг төрийн мэдэлд авахыг хүсэж байна. Өмнө нь хэвлэлийн хурлыг хийснээс хойш 52 хонож байна. Ямар ч хариу тайлбар, хяналт шалгалт хийгээгүй.
Ерөнхийлөгч асан Багабандийн охин Баярмаагийн нэр дээр байдаг Алтаннар болон Баянхөндий гэсэн ордын 50 хувийн хувьцааг "MCS энержи" эзэмшдэг. Газар нутгаа хамгаалсныхаа үр дүнд энгийн малчин иргэд их хэмжээний мөнгөний нэхэмжлэлд унасан тул өнөөдөр хэвлэлийн хуралд ирж чадсангүй. Учир нь тухайн байгууллага малчид дээр үүсгэсэн гомдлоо буцаахдаа ахиж энэ компаний эсрэг зүйл хийхгүй гэсэн байх. Бидний гол шаардлага бол Шинэжинст суманд олгогдсон 32 тусгай зөвшөөрөл нь стратегийн хэмжээний орд газар байна. Тиймээс Тагнуулын ерөнхий газрыг энэ газарт анхаарлаа хандуулж, хяналт шалгалт хийхийг хүсэж байна" гэсэн юм.