Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

С.Чинзориг, Э.Батшугар, Г.Мөнхцэцэг нарын гишүүд "англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" болгох заалтыг унагажээ


Өнөөдөр /2023.06.20/ 09.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн санал гаргаж, "Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" гэх заалтыг хасуулсан. 
Энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл гэж тусгаж, ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчдад 2024 оны хичээлийн жилээс заахаар байв. 
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн саналыг дэмжиж, тус заалтыг унагах санал өгсөн гишүүд бол  
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг
ЦХХХ-ны сайд Н.Учрал
ИЦББХ-ны дарга Э.Батшугар
НББХ-ны дарга Г.Мөнхцэцэг
Б.Баярсайхан
Ж.Чинбүрэн
Б.Жаргалмаа нар
 аж. Магадгүй эдний зарим нь санал хураалт болох үеэр эзгүй байсан байх магадлалтай. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ