Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Засаг дарга М.Идэрбат шинэ жилээр зуслангийн газрууд “БЭЛЭГЛЭЖЭЭ”


Засгийн газраас зарласан "Таван Ш" ажиллагааны хүрээнд иргэд өөрсдөө "Шүгэл" үлээж эхэлсэн нь сайн хэрэг. Энэ удаад Сүхбаатар аймгийн иргэд Засаг дарга болон түүний баг хамт олон эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа талаар бидэнд мэдээлэл хүргэсэн юм.
Тодотговол, өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28-30-ны хооронд нэр бүхий хүмүүст зуслангийн газар олгосон байна. Ингэхдээ өөрийнхөө үнэнч зүтгэлтнүүд болох газар, хэлтсийн дарга нар, тэдний ойрын хамаарал бүхий хүмүүст хууль бусаар газар олгосон аж. Үүнийг сүхбаатарчууд “Манай Засаг даргын Шинэ жилийн бэлэг” хэмээн хошигнон ярьж байна.
Уг “бэлэг”-ний газрыг гол төлөв АН-ын данстай нөхөд авчээ. Гэтэл Сүхбаатар аймгийн иргэд хуулийн дагуу авах ёстой 0.7 га газар олдохгүй, хүнд байгааг бидэнд мэдээлсэн юм. Тэгэхээр энд олон зүйл нуршилгүй Шинэ жилийн баяраар зуслангийн газар “бэлгэнд авсан” нөхдийн нэрсийг хүргэж байна. 
Газрын албаны дарга Э.Төгөлдөр
Газрын албаны дарга асан Ч.Ганзориг
Газрын албаны хэлтсийн дарга Б.Алтансүх
Газрын албаны хэлтсийн дарга Г.Энхжин /ээж, ахынхаа хүүгийн нэр дээр /
Газрын албаны ахлах мэргэжилтэн С.Наранчулуун
Мөнххаан сумын газрын даамал Э.Алтанзул
Түмэнцогт сумын газрын даамал Түмэнбаяр эхнэр Б.Ариунтөгсийнхөө нэр дээр
Газрын албаны үйлчлэгч Дуламрагчаа
Газрын албаны ажилтан Болормаа нөхрийнхөө нэр дээр
Газрын албаны мэргэжилтэн Батболд дүүгийнхээ нэр дээр
Газрын албаны IT инженер Бямбадорж төрсөн ахынхаа нэр дээр
Газрын албаны ажилтан Оюунхорол хадам ээжийнхээ нэр дээр
Баруун-Урт сумын газрын даамал Дарханбаяр ээжийнхээ нэр дээр
Аймгийн Нийтийн номын сангийн дарга Э.Амарбат
Аймгийн Хот тохижилтын дарга Х.Баатарсүх
Аймгийн Голомт банкны захирал О.Алтангэрэл нарын иргэд зуслангийн газар “бэлгэнд” авчээ.
Х.ӨЛЗИЙТ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ