Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдийн хэргийг шүүхэд шилжүүллээ


Увс аймгийн Засаг даргаар ажиллаж буй Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан өнгөрсөн онд шалгаж эхэлсэн. Улмаар 2022
оны сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэн мөрдөх байгууллагад нь буцаагаад байсан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмэлт мөрдөн байцаалтыг явуулж дуусгаад НПГ-т хэргийг нь дахин хүргүүлснээр
Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Өдгөө тэдний гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
хүргүүлээд байна.
Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны
төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто
засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Увс аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан тушаалтнууд өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон үйлдэл ч тогтоогдсон аж. Тухайлбал, Улаангом сум хариуцсан газрын даамал Б.Ариунзаяа, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэтэй хамтарч иргэн Э.Батболдын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газрын зориулалтыг өөрчлөн 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй байхад нэмж 2100 ам метрийг олгон албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгагдаж буй юм.

http://hardnews.mn/68280/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ