Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үндсэн хуулийг батлах бүх тохироонд хүрчээ


Гишүүдийн тоо 126, 76, 152 байна уу аль нь ч одоохондоо ард түмэнд хүртээлгүй дээ.
    Харин сонгуулийн системээ хэрхэн зөв, шударга хуульчлах вэ гэдгээс л Үндсэн хуулийн өөрчлөлт “бай”-гаа онох уу, үгүй юү гэдэг нь тодорхой болох юм. Ямартай ч гишүүд өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд тойргийн сонгогчдодоо хөөгдөх нь хөөгдөж, элдэвлүүлэх нь элдэвлүүлээд, шороо ухаж, мод суулгаад ч хамаагүй, тойргийн сонгогчдоосоо оноо авч, үлдсэн нь шилбүүр барьж хонийг нь хариулахаас наагуур хөл алдаж гүйцгээсээр “ангийн даргынхаа” даалгаврыг биелүүлээд Үндсэн хуульд гар хүрэх зөвшөөрлөө аваад ирэх шиг боллоо.
   Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо сурталчлах ажил үндсэндээ шувтарч, ирэх лхагва гаргаас гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлоод байна.
    Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж, гишүүдийн тоо болон тогтолцооны хувилбар дээр нэгдсэн байр суурьт хүрэх учиртай. Үндсэндээ намууд өнгөрсөн удаагийн хэлэлцүүлгээр байр сууриа нэгтгэж, гишүүдийн тоог 126, харин тогтолцоог 60:40-өөр явуулна гэдэг дээрээ тохирсон гэж ойлгож байгаа. Ингэснээр Үндсэн хуулийг батлах бүх тохироо бүрдэж, гишүүд хуулийн төслийг кнопдох л дутуу байгаа гэсэн үг.
    Нэг талаараа энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлэхдээ МАН-ынхан тэр дундаа Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан МАН-ын гал тогоогч баригчид анхнаасаа сайн төлөвлөж, УИХ, намын бүлгүүдийг гарцаагүй дэмжихээс өөрцгүй хувилбарт оруулсан нь илэрхий байна. Ухаандаа тэд бэлтгэлээ сайн хангаж, гишүүдэд татгалзахын аргагүй санал тавихад нь тавьж, шахаанд оруулах нэгийг нь шахаанд оруулсан гэсэн яриа ч бий.

    Уг нь өдийд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хийхтэй зэрэгцүүлээд улстөрчид, тэр дундаа сөрөг хүчнийнхэн жинхэнэ улстөржиж, үгүй ядаж, хэлэлцүүлгий үеэр шудрага дүртэй улстөрчид олширсо баймаар. Гэвч энэ удаагийн хэлэлцүүлэг дэндүү унтаа, уйтгартай, нэгнийхээ гаргасан жимээр ар араасаа цувж яваа аятай нам жим байна даа.

    Өнгөрсөн хугацаанд улс төрийн үйл явдал эрчимжиж, төрд үүрлэсэн хулгай, булхай луйврыг илчилсэн мэт боловч Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх улс төрийн тоглолт байсан юм биш үү гэж хардаж болоохоор л байна даа. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Сангуудын зээл гээд төрд олон жил бугшсан асуудлыг гэнэт л гаргаж тавьдаг шудрага төртэй болчихно гэж байхгүй нь тодорхой.
     Хэдийгээр холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж ирж байгаа нь МАН-ын хувьд эрсдэлтэй алхам хэдий ч, Үндсэн хуулийг өөрчлөх гэж улайрсан хүмүүст бодсон бодол төлөвлөсөн төлөвлөгөө байж л таараа. Нэг ёсондоо 80-аад онынхон улс төрийн тавцанд гарах шинэ зургаа зурж эхэлсэн гэж ойлгож болох юм уу даа.

     Ерөнхий сайдын хувьд өөр дээрээ гал дуудах хэд хэдэн том ажлын араас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж, намынхаа ахмадуудтай нэлээд түнжин хагарч байж энэ удаагийн өөрчлөлтийг эхлүүлж байгаа. Тиймээс энэ эрсдэлтэй алхмаас том хожоотой үлдэх тооцоололтой Үндсэн хуулийн өөрчлөлтийг зүтгүүлж байгаа нь гарцаагүй биз.

    Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхон өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн тоглоомын дүрмийг өөрчилж, шинэ өрөг өрж эхэлсэн гэж ойлгож болох нь.
    Дээр хэлсэнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад өнөөдөр Монголын нийгэмд үүссэн энэ асуудлууд гэнэт  өргөс авчихсан юм шиг л ор мөргүй алга болчихно гэж байхгүй нь тодорхой. Харин хуучин шигээ эргэж буцсан, өөрчилснөө дахин өөрчилдөг байдалпд хүрчихгүй л бол болох нь тэр. Өөрөөр хэлбэл, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг үзэж чадалгүй гар хүрсэн шиг ээ өөрчилчихгүй л бол ард түмэнд түүн шиг том амжилт алга одоогоор.  Ерөөсөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог нэмлээ гээд ард түмний амьдралд дэм болох зүйлгүй дээ. Шинэ ордонтой болно болохгүй гэх мэт аар саархан, аахар шаахар асуудлаа ярьж хэрэлдсээр дөрвөн жилийг барна даа тэд.
     Өнгөрсөн хугацаанд ч 76-уулаа яг л ийм л зарчмаар, тийм л дүр зурагтай явж ирсэн. Чин үнэндээ төрийн сэнтийд суусан хэнбугайд ч Монгол Улс гэх энэ айлыг өөд нь татаад, ард түмнийг аз жаргалтай амьдруулах хүсэл байгүй.  Харин ч 76 гишүүний тансаг хэрэглээг арай хийж нуруундаа үүрч байгаа ард түмэн дахиад 50 гишүүний амьдралын “асуудлыг шийдэх” үүрэг хүлээх нь. Гишүүдийн тоог нэмэх талаар учир мэдэх улстөрчид “Үнэнийг хэлэхэд гишүүн бүхэн асуудалд хариуцлагатай хандвал 76 гишүүн гэдэг тийм ч бага тоо биш. Үнэндээ УИХ 76 гишүүнтэй мөртлөө өргөн баригдсан хуулийг хэлэлцэх, батлах ажлыг хэдхэн идэвх санаачилгатай гишүүд л нуруун дээрээ үүрч авч явдаг юм шүү дээ.
   Анх Үндсэн хууль батлагдахдаа 76 гишүүний 51 нь хуралдаа орсноор чуулган эхэлдэг, 39 гишүүний саналаар хууль батлагддаг  байсан бол 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа  39 гишүүн хуралд орсноор чуулган эхэлдэг, 19 гишүүн хууль батлах боломжтой болгож гишүүдийн хариуцлагыг улам сулруулсан гэж боддог. Тиймээс гишүүдийн тоог хэд ч болгож өсгөсөн энэ хариуцлагын тогтолцоог өөрчлөхгүй бол чанарт өөрчлөлт гарахгүй” хэмээн дүгнэсэн нь ч бий.
    Ямартай ч Их хурал энэ долоо хоногтоо багтаж, Үндсэн хуулийн хэлэйлцүүлгийг явуулж, МАН-ынхан гишүүдийн тоог нэмэх хүслээ гүйцээх бол УИХ-д суудалтай АН, ХҮН хоёр тогтолцоонд өөрчлөлт оруулж, ирэх сонгуулиар суулдынхаа тоог парламентад нэмнэ гэж зүтгэх нь тодорхой болчилоо.

https://ergelt.mn/news/35/single/33554
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ