Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхий сайд аа, Өмнөговьд тууз хайчлалгүй, тээврийн жолооч нартай уулз


Өмнөговь аймагт “шинэ халатаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгийг солиорой” гэдэг болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Өмнөговь аймагт ажиллаж Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэх “цан” цохих аж.
Ерөнхий сайдыг очих сургаар төрийн албан хаагчид нүүрсний экспорт сайн, тээвэрлэлт ч хурдтай байгаа гэж харуулахын тулд дугаарлаж зогссон автомашинуудыг замаас холдуулах үүрэг чиглэл өгөөд тун завгүй байгаа аж.
Үнэн хэрэгтээ энэ сард урд хөршийн худалдан авалт эрс муудсан. Тиймээс тээврийн жолооч нар зам дээр 4-5 хонож, 7 хоногтоо ганц рейс хийх болжээ.
Угаас Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ энэ сард эрс буурах төлөвтэй байгааг “SXCoal” мэдээлж байсан. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо сүүлийн найман сарын доод түвшинд хүрснийг ч бид мэдээлж байв.
Харин энэ удаа тээврийн жолооч нар уг нь Шивээхүрэн боомт хүртэл 43 км зам туулчихад л хангалттай. Гэтэл сүүлийн үед тэр замыг туулах байтугай уурхайгаас гараад л уртын цуваанд дугаарлаж байгаа аж.
Нүүрсний экспорт муудсаны зэрэгцээ нь Ерөнхий сайд очих гэж байгаа тул хил орчимдоо машин байлгахгүй гээд таталт хийхгүй зогсоочихсон. Ерөнхий сайд очих учраас боомтын нэвтрэлтийг зохиомлоор хурдасгаж, тээврийн машин цөөн байгаа мэт харагдуулах зорилго агуулж байна.
Энэ нь нэг талаар уул уурхайд түшиглэсэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал цаашид хэрхэн явагдахыг Ерөнхий сайдаас нууж байна гэсэн үг.

https://erennews.mn/article/60226
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ