Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ӨВӨРХАНГАЙ: Эрүүл мэндийн сайд сумдад ажиллалаа


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Сант, Баян-Өндөр, Өлзийт, Бүрд суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийн төр засгийн мэдээллийг хүргэлээ.
Мөн төрийн байгууллагуудын удирдлага болоод иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Дотоодын эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаатай холбогдуулан цалин, тэтгэврийн зөрүүг арилгаж, хүүхдийн мөнгийг бүрэн олгож эхэлнэ. Үнийн өсөлтийг бууруулахын тулд Засгийн газраас А92 шатахууны үнийг нэмэгдүүлэхгүйгээр барьж байгаа. Гэвч малчдын гол хэрэглээ болсон дизель түлшний үнийг барихад ч анхаарал хандуулах ёстой хэмээн С.Чинзориг сайд хэлэв.


Түүнчлэн цалин авдаггүй, тэтгэвэрт ороогүй, тогтмол орлогогүй хүмүүс төрийн бодлогын гадна хаягдаж болохгүй. УИХ, Засгийн газраас энэ зорилтот бүлэг рүү чиглэсэн бодлого гаргах ёстой. Мал аж ахуйн салбарт зоригтой, дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай гэхчлэн олон асуудлаар ярилцсан юм.
Тэрбээр Эрүүл мэндийн сайдын албан үүргийг хүлээн авснаас хойш иргэдийн өмнө тулгараад байсан 2-3 асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал, малчид хөнгөлөлттэй эмээ авахын тулд өөрийн биеэр сумын төв орж, хурууны хээгээ уншуулдаг байсныг болиулан багийн даргын тодорхойлолтоор авдаг болгосон байна. Мөн даатгалын сангаас олгож буй хөнгөлөлттэй эмийг буцаагаад 50, 70 хувийн хөнгөлөлтөөр авах боломжийг олгожээ. Цаашид нийгмийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, өвдсөний дараа биш өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаардаг байх тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө гол анхаарлаа хандуулна гэв.
Аймгийн Засаг даргын зүгээс байгаль, цаг уурын нөхцөл байдал, бэлчээрийн даацтай уялдуулан хөдөө аж ахуйн салбарт шинэчлэлт хийх шаардлага тулгараад байгааг онцлон өгүүллээ. Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь аймгаас боломж, нөхцөлийг бүрдүүлж, хэд хэдэн арга хэмжээ авч байна гэдгийг тэрбээр хэлэв.
Тухайлбал, одоогоор гурван суманд “Нялх хурганы тэжээл” төслийг туршиж байгаа ба хургыг өвс ногоонд орохоос өмнөх хоёр сард амин дэм, эрдэс бүхий тэжээлийг өгснөөр богино хугацаанд өсч, 9 сарын дотор амьдын жин 40-45 кг болж байна. Ингэснээр экспортод гаргах, малчдын орлого нэмэгдэх гэрээ хэлцлийг хийж байгаа юм.  
Мөн аймаг, сумдад гүн хөлдөөгчтэй зоорь, мял нядалгааны цэгийг байгуулах зорилт тавьж, малчид мах нөөцлөн хавар борлуулах боломжийг бүрдүүлнэ. Тэрчлэн өрх бүр хашаандаа төмс, хүнсний ногоо, малын тэжээлээ тариалахыг уриалж, үрийг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр олгож байна.
Өвөлжилт, хаваржилтын байдал хүндхэн өнгөрсний зэрэгцээ өвс тэжээлийн үнэ өндөр байсны улмаас малчид эдийн засгийн дарамтад багагүй орсон. Тиймээсаймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс450 тонн өвсийг 17 мянган малчин өрхөд боодол тус бүрийг 10 мянган төгрөгөөр,120 тонн багсармал болон хорголжин тэжээл,778 тонн хивгийг 50 хувийнхөнгөлөлттэй үнээр олгосон гэдгийг Засаг дарга малчдад мэдээллээ.
Иргэд, малчдын зүгээс эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж чадахгүй байгааг давтамжтай хэлсэн учраас аймгийн Засаг дарга сумдын хүн амыг хуваарийн дагуу үзлэг оношилгоонд хамруулах арга хэмжээг авна гэдгийг хэлэв. Уулзалтад оролцсон иргэд хүнс, өргөн хэрэглээний бараа болон эмийн үнийн өсөлт, багууд дахь үүрэнтелефоны сүлжээний уналт зэрэг тулгамдсан олон асуудлыг тавилаа.Мөнүг хэлсэн иргэдийн дийлэнх ньҮндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурийгилэрхийллээ. 




скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ