Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Трансгейт интернэшнл ХХК Замын-Үүдэд үйлдвэрийн туршилт хийх явцдаа газ алдсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна


Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа гэх газрын тос боловсруулах үйлдвэр газ алдаж олон хүн хордлогод орсон тухай мэдээлэл цацагдсан. Газ агаарт тархаж, бохирдсон талаар иргэд холбогдох байгууллага, нутгийн удирдлагуудад хандаж, бохирдлын хэмжээг тогтоож, үйлдвэрийн туршилтыг яаралтай зогсоохыг хүсчээ.
Харин Замын-Үүдийн иргэдийн цахим хуудаст нэгэн иргэн “ТЖай” ХХК үйлдвэрийн туршилтын үеэр газ алдсандаа уучлалт гуйж, туршилтыг зогсоосон тул дахин ийм асуудал үүсэхгүй гэсэн аж.
Цахим хуудаст бичсэн мэдэгдэлд “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн анхааралд “ТЖай” компани нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж Замын-үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан болно. Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусч үйлдвэрлэл зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно” гэжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, одоогоор тус сумын эмнэлэгт хордсон гэх хүн бүртгэгдээгүй, олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ. 
Нутгийн иргэдийн зүгээс уг асуудлыг шалгаж, хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ