Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд буцах замдаа 20-25 орчим насны эмэгтэй зам тээврийн осолд өртөж, биедээ гэмтэл авч, босч чадахгүй хэвтэж байхтай таарч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Алба хаагчид явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийн саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.