Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хичээлийн байр нурааж, модон материалыг бусдад өгсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ


Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 15-19-ний өдрүүдэд нийт 303 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн Норовлин сумын Засаг даргаар ажиллаж байсан П.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
   Улмаар сумын ерөнхий боловсролын сургуулийн 23 сая төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн байрыг эд хөрөнгө актлах тухай шийдвэр гараагүй байхад  нураалгаж, гарсан модон материалыг бусдад ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.
Мөн прокурорын байгууллагаас, 
• Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 169,
• Өмчлөх эрхийн эсрэг 68,
• Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19,
• Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11,
• Хүний амьд явах эрхийн эсрэг тав
• Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр ес
• Авлига, албан тушаалын тав
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зургаа
• Худал мэдээлэл тараах гурав
• Хууль сахиулагчийг эсэргүүцэх хоёр 
• Мөрийтэй тоглоом зохион байгуулах, Хүүхдэд садар самуун сурталчлах , Мөнгө угаах, Хил хууль бусаар нэвтрэх, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах тус тус нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ