Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа. Тодруулбал, Баянхонгорын баруун хэсгээр хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдахыг сэрэмжлүүлж байна. Энэ үеэр салхины хурд 18-24 м/секундыг давах бол гамшигт үзэгдлийн үед салхины хурд 24-28м/секунд, зарим үед 34 м/секунд хүрэх аж. Үүнээс гадна энэ үеэр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах аж.
Иймд:
Хүчтэй салхи шуурганы үед иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх;
Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх;
Малчид, иргэд цас, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа хашаа хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээж цаг үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.