Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн наймдугаар гудамжны 3 тоот, бичигт багийн нэгдүгээр гудамжинд дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:00 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас хоёр байшингийн дээвэр хууларч, 2 гэр нурсан тухай мэдээлэл ОБГ-т дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:04 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын 6 ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.