Булган аймгийн Засаг дарга мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулах аян зарлалаа. Ариун цэврийн аян энэ оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
Аймгийн хэмжээнд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үхэж хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах, бэлчээр, хашаа хороо, өвөлжөө, хаваржаа болон худаг, уст цэгийн орчныг цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх ажлыг хийх юм. Мал эмнэлгийн ариун цэврийн аян, халдваргүйтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад сумын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Мал эмнэлгийн газар, хүн хүч, машин техник, бусад шаардлагатай зүйлээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.