Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурах төлөвтэй байна



Эдийн засгийн хямралтай холбоотой болгоомжлол үүсэж, чип, цахилгаан барааны эрэлт буурч байгаатай холбоотойгоор БНСУ-ын “Samsung Electronics” компанийн нэгдүгээр улирлын үйл ажиллагааны ашиг өмнөх оныхоос 96 орчим хувиар буурах төлөвтэй байна. Дэлхийн санах ойн чип, ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч болох тус компанийн тооцоолж буйгаар, энэ оны 1-3 дугаар сард үйл ажиллагааны ашиг нь600 тэрбум вонд/454.9 сая ам.доллар/хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жилийн өмнө 14.12 их наяд вонд хүрч байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм.

Мөн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар буурч, 63 их наяд вонд хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Харин цэвэр ашигтай холбоотой мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна. “Yonhap” агентлагийн санхүүгийн мэдээллийн “Yonhap Infomax” фирмийн судалгаанаас үзэхэд, үйл ажиллагааны ашиг дундаж тооцооллоос 16.7 хувиар буурах төлөвтэй байна.

“Samsung”бизнесийн салбаруудынхаа тайланг одоогоор танилцуулаагүй байна. Шинжээчдийн тооцоолж буйгаар, чипний бизнесийгхариуцдаг“Device Solution”4 их наяд орчим воныалдагдал хүлээж, 14 жилийн хугацаанд анхудаасанхүүгийн алдагдалд орох төлөвтэй байгаа юм. “Samsung” баасан гарагт гаргасан урьдчилсан тайландаа, нөөцийн илүүдэл, санах ойн чипний үнэ унаж байгаа асуудлыг шийдэх зорилгоор чипнийхээ үйлдвэрлэлийг “ихээхэн” буруулна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Санах ойн чипнийүйлдвэрлэлээр тэргүүлэгч тус компани энэ ондэрэлт огцом буурсантай холбоотойгоор дэлхийн чипний зах зээл6 хувиар агшиж, 563 тэрбумам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаагаас гадна, хүндхэннөхцөл байдал жилийн турш үргэлжилж болзошгүйг анхааруулжээ. “KB Securities” судалгааны компанийн шинжээч Ким Дун Воны хувьд,нийлүүлэлтийн илүүдэлтэй холбоотой асуудлууд хэдхэн сарын дараагаасшийдэгдэж,“DRAM”болон“NAND”чипнийүнэ хоёрдугаар улиралд доод түвшинд хүрснийхээдарааоныхоёрдугаар хагаст сэргэж эхэлнэ гэж таамаглаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ