Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Боот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 27 км-т/ Ойн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 29-ний /2023.03.29/ өдрийн 16:35 цагт аймгийн онцгой байдлын газар ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн алба хаагчид, Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 21:25 цагт цурамд оруулсан байна. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 400 га талбай шатжээ.