Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/71 дүгээр хамтарсан тушаалын хавсралт “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах” журмын 3.3.1.”Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын өртөөг аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу Тавантолгой өртөөг аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарлаж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгой өртөөнд Шунхлай ХХК нь Евро болон энгийн дизель түлш хадгалах зориулалттай 5000 м3-4ш, 3000 м3-2ш нийт 26000 м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн агуулах барьж, тээвэрлэлт хийх төмөр замын салбар зам байгуулж 2023 оны 04-р сард ашиглалтад ороход бэлэн болсон ба Шунхлай ХХК нь Тавантолгой-Улаанбаатар өртөө хооронд төмөр замаар газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх бэлтгэл ажил хангагдаад байна.
Эх сурвалж: ЗТХЯ