Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Worldbulletin”:Монголын цаатанууд духачуудын сүүлийнх байж магадгүй


Мянга мянган жилийн турш цаатан гэгддэж ирсэн духачууд  Монголын  хойд хэсгийн алслагдсан  ойн гүнд амьдарч ирсэн. 7-10 долоо хоног тутам бэлчээрээс бэлчээр рүү нүүж явдаг цаа буга малладаг малчдын нүүдэлчин энэ өчүүхэн нийгэмлэг нь энэ төрлийн цөөн хэдэн овгийн нэг юм. Оросын Сибирийн уугуул иргэд болон Монголын хамгийн хойд хязгаарын Хөвсгөл аймаг, Духа малчид цаа буганаасаа бараг бүх талаараа  хамаардаг. Гэвч орчин үеийн хөгжил тэдний алслагдсан амьдрах орчинд нэвтэрч байгаа тул тэдний эртний уламжлал одоо устах эрсдэлтэй байна. Харвардын антропологист Хамид Сардар-Афхами тэдний соёл бараг “үхэж байна” хэмээжээ. Сардар тэдний амьдралын талаар судалж, дахачуудтай удаан хугацаанд амьдарч байсан.  Хөвсгөлд 200 гаруй духа гэр бүл амьдардаг байсан бол  өдгөө 1000 орчим цаа бугатай 40 гаруйхан айл үлдсэн байна.  "Гэр бүлийн тоо багассан. Тэдний олонх нь үндсэн нийгэмтэй нэгдсэн" гэдгийг Сардар онцолжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ